-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
August 7, 2024
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН ЗӨРЧИЛД ХОЛБОГДОХ БАЙДАЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД БАГАССАН БАЙНА
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар болон Буриадын гаалийн газар хоорондын ажлын уулзалт 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Оросын талаас Буриадын гаалийн газрын дарга Бурлака И.Ю, Хиагт боомтын дарга Татевосян В.В, Хиагт боомтын түр горимын асуудал хариуцсан гаалийн ахлах байцаагч Цаганова А.С нар, ОХУ-ын гаалийн байгууллагын төлөөлөгч Чагдуров А.В., Монголын талаас Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын захиргааны албаны дарга М.Дамдинхорол, Гаалийн хяналт, шалгалтын албаны дарга Ч.Дөлгөөн, гаалийн улсын байцаагч Х.Монголжин нар тус тус оролцлоо.
Тус ажлын уулзалтаар 2024 оны эхний хагас жилийн байдлаар Алтанбулаг-Хиагт боомтын хилийн хөдөлгөөний мэдээ, хоёр улсын хилийн боомтууд дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээллүүд, түүнчлэн ОХУ-ын Холбооны гаалийн алба болон Монгол Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг хангах, боомтын хэт ачаалалтай үед хамтран ажиллах, хилээр нэвтэрч буй зорчигчдод хоёр орны хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг харилцан сурталчилж ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Буриадын гаалийн газрын дарга Бурлака И.В. нь “Энэ оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-д зорчиж буй Монгол иргэдийн зөрчилд холбогдох байдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад багассан байгаад Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын нийт албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлээд бидний хамтын ажиллагааны бодит үр дүн юм” хэмээн цохон тэмдэглэлээ.
Талууд цаашид хоёр орны хилийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бэхжин гаалийн хяналт, шалгалтын чиглэлээр мэдээлэл солилцох, хоёр орны гаалийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх асуудлаар цаашид үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Views:
1
Ulziibayar D
Related posts
December 20, 2024
“СУВИНЕР, ХУВЦАС, ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛООМ” ГЭЖ ГААЛЬД МЭДҮҮЛСЭН БАРААНД АМЬД МОГОЙ, ЯСТ МЭЛХИЙГ НУУСАН БАЙЖЭЭ
Read more
December 19, 2024
МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМИЙГ УНДАА, ЖИГНЭМГИЙН ХАЙРЦАГТ НУУН ДАЛДАЛЖ, ХИЛЭЭР ОРУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭВ
Read more
December 13, 2024
Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах гаалийн хяналтын бүсүүд 2024 он дуустал уртасгасан цагаар ажиллана
Read more
BUY NOW
0