-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
August 6, 2024
МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ ИМПОРТЫН "ХҮНИЙ ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БТКУС"-ИЙН ДАГУУ КОДОЛСОН ЖАГСААЛТ
Монгол Улсад бүртгэлтэй импортын хүний эм, эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн тухай олон улсын конвенцын дагуу тодорхойлсон ангиллын код, бүртгэлийн дугаар, олон улсын нэршил, худалдааны нэршил, хэлбэр, тун, хэмжээ, найрлага, үйлдвэрлэгч улс зэрэг мэдээллээр эмхэтгэн, “ЦАХИМ ХУВИЛБАР”-аар нийтийн хүртээл болгон танилцуулж байна.
Монгол Улсад одоогийн байдлаар 7,400 гаруй эм, эмийн бүтээгдэхүүн бүртгэгдсэнээс 2000 орчим нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. 2024 оны эхний 06 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй импортын нийт 5,000 орчим нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг БТКУС-ийн дагуу кодолсон ба импортын эмийг гаалийн байгууллагад хэрхэн зөв мэдүүлэх талаар зөвлөмжийн хамт боловсруулсан болно.
Энэхүү жагсаалт нь гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нар эм, эмийн бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхэд лавлагаа баримжаа олгох нөгөө талаас гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн явцад барааны ангиллын код, бүртгэлийн дугаар, хэмжих нэгж болон барааны бичиглэлийг нэг мөр хянах, хуурамч, дуураймал эм, эмийн бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд лавлагаа баримжаа болгон ашиглахад ач холбогдолтой.
Дэлгэрэнгүй жагсаалтыг
авна уу.
https://online.fliphtml5.com/iggux/zust/
Views:
3
Ulziibayar D
Related posts
January 13, 2026
Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох аж ахуйн нэгжүүд дараах зүйлсийг анхаарна уу!
Read more
January 9, 2026
Импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний жагсаалт
Read more
January 5, 2026
Хилийн боомтуудын 2026 оны 01 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
Read more
BUY NOW
0