ДГБ-ын зөвлөх баг ГЕГ-ын холбогдох нэгж, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажиллахын зэрэгцээ Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газартай уулзалт хийхээр төлөвлөсөн.
Энэхүү техникийн туслалцааны хүрээнд улс хоорондын шуудан илгээмж, агаарын тээврийн карго ачаа, эрсдэл тооцох үйл ажиллагаа, мэдээлэл солилцоо болон бусад үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хамтарсан эрсдэл тооцох, эрсдэлийн дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглалыг гаргахаар төлөвлөөд байна.