Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр, наадмыг тохиолдуулан алба хаагчдадаа шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2024.07.09) зохион байгуулагдлаа.
Гаалийн байгууллагын энэ оны эхний хагас жилийнхээ ажлаа дүгнэж, идэвх зүтгэл гарган ажилласан нийт 94 албан хаагч, ахмад ажилтан Сангийн сайдын 2024 оны 127, Гаалийн ерөнхий газрын даргын Б/508 дугаар тушаалаар “Гаалийн албаны тэргүүний ажилтан”, Сангийн яамны “Жуух бичиг”, “Хүндэт гаальчин” тэмдэг, “Жуух бичиг”-ээр шагнагдсаныг Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өгөв.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал “Та бүхэн цаашид ажлын ололт, амжилтаа улам бататгахын зэрэгцээ, эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад мэргэжлийн өндөр, ур чадвар гарган хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна” гээд шагнагдсан алба хаагчдад дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсэж, нийт гаальчид, ахмад ажилтнууд, тэдний гэр бүлд баяр, наадмын мэндчилгээ дэвшүүллээ.