-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
July 5, 2024
МОНГОЛЫН ГААЛЬ “ГЛОБАЛ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХӨТӨЛБӨР”-Т "БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ, ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ” АСУУДЛЫН ХҮРЭЭНД 8 ЧИГЛЭЛЭЭР ХАМРАГДАХААР БОЛЛОО
ДГБ – Швейцарын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн II шатанд ДГБ-ын Гишүүн 10 улсын Гаалийн байгууллагын 5 нь “Байгууллагын хөгжил, Худалдааг хөнгөвчлөх”, 5 нь тодорхой асуудлаар хамрагдахаар боллоо.
Хөтөлбөрт хамрагдаж буй улс орны Гаалийн байгууллагын техникийн болон байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд гаалийн шинэчлэлийг амжилттай төлөвлөн, удирдаж, тогтвортой, ил тод хэрэгжүүлэх, ДХБ, ДГБ-ын худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлуудыг хамруулан, Гааль – Бизнесийн түншлэлийг бэхжүүлэхэд Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн гол зорилго оршино.
ДГБ-ын “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн баг Монгол Улсад 2024 оны 07 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд ажиллаж, ХХААХҮЯ, Стандартчилал хэмжил зүйн газар, Хил хамгаалах газар, Эрүүл мэндийн яам, Харилцаа, холбооны зохицуулах холбоо, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний шуудан, МҮХАҮТ, Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Гааль бизнесийн төв, Гаалийн зуучлагчдын холбоо, Эрдэнэт ТӨҮГ, худалдаа эрхлэгч, Гаалийн ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, хөтөлбөрт хамрагдах тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон.
Монгол Улсын Гаалийн байгууллага “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-т “Байгууллагын хөгжил, Худалдааг хөнгөвчлөх” асуудлын хүрээнд 8 чиглэлээр хамрагдах урьдчилсан төлөвлөгөөг гаргалаа. “ДГБ, Швейцарийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Гаалийн ерөнхий газар” хооронд гурвалсан гэрээг 2024 оны 10 дугаар сард байгуулахаар төлөвлөж байна.
Views:
1
Editor
Related posts
January 29, 2025
ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ 02 ДУГААР САРЫН 03-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
Read more
January 22, 2025
“ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН 60 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Read more
January 22, 2025
ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
Read more
BUY NOW
0