-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
June 30, 2024
ДГБ-ЫН 2024 ОНЫ “ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН"-Д НОРВЕГИЙН ГААЛИЙН ГАЗРААС ИРҮҮЛСЭН ЗУРАГ ШАЛГАРСАН БАЙНА
Бельги Улсын Брюссель хотноо байрлах Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын төв байранд тус байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллага болох ДГБ-ын Зөвлөлийн 143/144 дүгээр хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд хуралдаж, тус байгууллагын Гишүүн 186 орны гаалийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хуралдааныг ДГБ-ын 143/144 дүгээр Зөвлөлийн дарга, Өмнөд Африкийн Төсвийн орлогын газрын дарга Комиссар, Ноён Edward Kieswetter удирдаж, ДГБ-ын 2022-2025 оны стратегий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн 2023-2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.
ДГБ-ын 2023-2024 оны санхүүгийн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланд тус байгууллагын үндсэн зорилт болох худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлогыг төвлөрүүлэх, үндэсний болон нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын хөгжил зэрэг чиглэлээр хийгдсэн техникийн ажлыг хамруулсан.
Түүнчлэн ДГБ-ын Стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан гурван гол чиглэл болох “Технологи, инновац; Ногоон гааль; Засаглал, хариуцлага”-ын хүрээнд хэрэгжүүлсэн ажилд онцгой анхаарал хандуулжээ (Уялдуулсан систем, Эмзэг боомт, Аюулгүй байдлыг хангах ажиллагаа, Дэлхийн худалдааг Аюулгүй байлгах, хөнгөвчлөх Багц стандарт, Хил дамнасан цахим худалдаа, Хууль ёсны аялагчдын хилээр нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, Жендэрийн эрх тэгш болон ялгаатай байдал, Өгөгдөл/Мэдээллийн стратеги, Ногоон гааль…).
Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)-ийн ажлын хэсгийн ажиллах зарчмыг “Бүх төрлийн тээврийн хэрэгсэл, агаарын тээврийн үйлдвэрлэл”-ийг хамруулан өргөжүүлж, өмнөх ажлын хэсгийн нэрийг “Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), Захиалга өгөх, захиалга баталгаажуулсан мэдээлэл (BRI) болон Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)” болгон өөрчилжээ.
Мөн хуралдаанаар Гааль аж үйлдвэрлэлтэй хамтран ажиллахыг дахин загварчлах шийдэл, мэдлэг хуваалцах, бодит аюулыг зайлуулах зэргийг чухалчлан “Гааль-Аж үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг бэхжүүлэх” шийдвэрийг баталсан. Үүнтэй уялдуулан гишүүн орнуудын Гаалийн байгууллага одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээг хянан үзэх, дижиталчлалыг нэвтрүүлэх замаар цаасгүй худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриаллаа.
Зөвлөлийн хуралдаан дараагийн Санхүүгийн жилд тус байгууллагын удирдамж болох “ДГБ-ын 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө” болон “ДГБ-ын 2025-2028 оны Стратегийн төлөвлөгөө”-нд тусгах асуудлын чиглэлийг мэдэгдэж, замчлах “Орчны шинжилгээ 2024”, болон ДГБ-ын шинэчлэлтэй холбоотой саналыг хэлэлцэн, баталлаа.
Мөн хуралдааны үеэр ДГБ-тай Камбожийн Гааль, татварын газар, Энэтхэгийн Гааль, татварын газар “ДГБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн сургалтын төв байгуулах” харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа.
ДГБ-ын 145/146 дугаар Зөвлөлийн хуралдааныг Өмнөд Африкийн Төсвийн орлогын газрын дарга Комиссар, Ноён Edward Kieswetter улиран удирдахаар боллоо.
https://www.wcoomd.org/…/outcomes-of-the-2024-wco…
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ДГБ-ын цахим хуудаснаас авна уу.
ДГБ-ын 2024 оны “Фото зургийн уралдаан”-д Норвегийн Гаалийн газраас ирүүлсэн “…хойд нутгийн байгалийн үзэсгэлэнт байдлыг төдийгүй алсын замд, хүн ам суурьшиагүй газар нутгийг зорьж, үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд эрэлхэг зориг, ур чадвар, чадамжаа харуулсан Гаальчдын хичээл зүтгэл”-ийг харуулсан зураг шалгарсан байна.
Views:
6
Editor
Related posts
December 20, 2024
“СУВИНЕР, ХУВЦАС, ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛООМ” ГЭЖ ГААЛЬД МЭДҮҮЛСЭН БАРААНД АМЬД МОГОЙ, ЯСТ МЭЛХИЙГ НУУСАН БАЙЖЭЭ
Read more
December 19, 2024
МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМИЙГ УНДАА, ЖИГНЭМГИЙН ХАЙРЦАГТ НУУН ДАЛДАЛЖ, ХИЛЭЭР ОРУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭВ
Read more
December 13, 2024
Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах гаалийн хяналтын бүсүүд 2024 он дуустал уртасгасан цагаар ажиллана
Read more
BUY NOW
0