Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болон ГЕГ-ын хүүхэд хамгааллын хөтөлбөрийн хүрээнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас сургалт, мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр хийлээ.
Тус сургалт, мэдээллийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних, арга хууль эрх зүйн хариуцлага” сэдвээр хийлээ.
Тус сургалтад Гаалийн байгууллагын албан хаагчид хамрагдлаа.