Замын-Үүд дэх гаалийн газраас Гаалийн хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаа, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх, Гаалийн байгууллагын “Шударга байдлын үнэлгээ”-г сайжруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судлах зорилгоор Оюуны өмчийн газрын Замын-Үүд сум дахь Хяналт, шалгалтын хэлтэстэй хамтран Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Зорчигчийн хэсэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр авто замын боомтоор хил нэвтэрч буй зорчигчдод КИОСК машин ашиглан Гаалийн цахим үйлчилгээний системээр https://gaali.mn/ барааг хэрхэн өөрөө мэдүүлэх талаар танилцуулга хийж, оюуны өмчийн эрхэд хамаарах барааны талаар үзүүлэн бэлтгэж танилцууллаа. .
Өдөрлөгийн явцад авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн хяналт, цахим бүрдүүлэлт, эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн брошюр, гарын авлага, материал тарааж, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн санал, асуулга авч үйлчлүүлэгчдийн сонирхсон чиглэлээр лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.