Гаалийн байгууллага нь 2009 оноос хойш албан хэрэгцээнд зориулан “Гааль” сэтгүүлийг хагас жил тутамд эрхлэн гаргаад өдгөө 15 жил болж байна.
Гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогчдод холбогдох хууль тогтоомжийг таниулах, олон улсын жишигт нийцсэн гаалийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Гааль” онол, практик, арга зүйн сэтгүүл нь 2024 оны 04 дүгээр сард олон улсын тогтмол хэвлэлд олгодог ISSN дугаар /ISSN:3007-1518/-ыг амжилттай авсныг дуулгахад таатай байна.
Гаалийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг оюутан, албан хаагч, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, хэлэлцүүлэг, практик судалгаа, илтгэл, нийтлэл, сурталчилгааны өгүүлэл зэрэг бүтээлийг эмхэтгэн, цахим хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох юм.
Иймд 2024 оны эхний хагас жилийн сэтгүүлийн дугаарыг эрхлэн гаргахад гаалийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач, багш болон оюутнууд, төрийн албан хаагчдаас олон улсын худалдаа, гаалийн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний өгүүлэл, хэлэлцүүлэг, практик судалгаа, мастер, докторын дипломын ажил, илтгэл, нийтлэл, тойм зэрэг бүтээлүүдээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны дотор trainingcenter@customs.gov.mn цахим хаягаар ирүүлэн, хамтран ажиллахыг урьж байна.