Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард БНХАУ-д айлчлахтай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хооронд “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага” протоколыг байгуулсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх тос, уураг зэрэг бүтээгдэхүүнийг экспортолдог 4 ААН байна.
2024 оны 06 дугаар сарын 12-19 -ний өдрүүдэд БНХАУ-ын ГЕГ-аас мэргэжилтнүүд ирж шинээр экспорт хийх хүсэлт гаргасан 6 ААН, экспортлох үйл ажиллагаа явуулдаг 4 ААН-д эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөж байна.
Эрсдэлийн үнэлгээ хийхтэй холбогдуулан дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 ААН-ийн 18 эрх бүхий албан тушаалтанд “Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.