Монгол Улсын ерөнхийлөгч НҮБ-ын индэрээс 2030 он гэхэд “Тэрбум мод” тарьж ургуулахаар төлөвлөн зарлаж орон даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа билээ
Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд гаалийн байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Хөшигийн хөндийд байрлах Гаалийн ерөнхий газрын дэргэдэх эрэлч нохой сургалтын төвийн орчимд албан хаагчид гэр бүлийн хамтаар мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.