НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба /UNODC/-ны чингэлэгийн хяналтын хөтөлбөрийн бүс нутаг хариуцсан ажилтан Tomas Dixon, Нugo Bartoly нар АНУ-ын ЭСЯ-ны ажилтануудын хамт Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газар, Зөрчилтэй тэмцэх газрын албан хаагч нартай уулзалт зохион байгуулж, тус хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.
НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон ДГБ-ын хамтарсан санаачилга болох Чингэлэгийн хяналтын хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжүүлсэн бөгөөд тус хөтөлбөр дараах 3 багаас бүрдэнэ:
– Туркийн Стамбул хот болон Австрийн Вена хотод ажилладаг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны баг;
– Бельгийн Брюссель хотод ажилладаг ДГБ-ын баг;
– Францын Лион хотод ажилладаг ИНТЕРПОЛ-ын баг.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Боомтын хяналтын нэгжүүд (Port Control Units – PCUs), Агаарын ачааны хяналтын нэгжүүд (Air Cargo Control Units – ACCUs) гэсэн хоёр төрлийн 179 нэгж, 10 бүс нутгийн 86 улсад байгуулагдан, сургалт зохион байгуулж байна.