-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
March 25, 2024
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Замын-Үүд боомтын өргөтгөл дуусаж, хүчин чадал нь 5 дахин нэмэгдэж олон улсын стандартад хүрч байна
Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, мөн АВТОЗАМЫН АЧААНЫ ХЭСЭГ 24 цагаар ажиллах боломж бүрдэж байна.
Тус боомтын давуу талууд :
Төслийн хүрээнд зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдсан. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдсан.
Боомтын шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн импортын замыг 8-аас 20 эгнээ болгож, экспортын замыг 4-өөс 24 эгнээ болгож, ачаа тээврийн импортын замыг 3-аас 23 эгнээ болгож, экспортын замыг 2-оос 5 эгнээ болгож тус тус нэмэгдүүллээ.
Ингэснээр нийт талбай 8 дахин нэмэгдэж, нэг өдрийн зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдсэн бөгөөд зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байна.
Замын-Үүд боомт нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөөтэй бөгөөд нийт гадаад худалдааны 28 хувь, импортын 42 хувь, экспортын 21 хувь дамжин өнгөрдөг боомт юм.
Views:
2
Editor
Related posts
September 16, 2024
КАРЕК-ИЙН БҮС ДЭХ УЛС ОРНУУДЫН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Read more
September 13, 2024
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮС БА ЗАМ ТӨСӨЛ-ИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ГЛОБАЛ БИЗНЕС ДЭХ ШИНЭ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ХУДАЛДАА БА ГААЛИЙН АСУУДЛААР СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЭРХЭЛДЭГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, БАГШ, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНУУДЫГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Read more
September 11, 2024
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ 2024 ОНД САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Read more
BUY NOW
0