ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтэс болон ОХУ-ын Холбооны гаалийн албаны гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газрын хооронд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийг байгуулах цахим уулзалтыг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтаар хоёр талын “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-ийн эрх зүйн зохицуулалт, туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов