-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
February 19, 2024
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
Хүсэлт;
Төрийн албан хаагчийн анкет (шинэчлэгдсэн);
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);
Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт (2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын хүний нөөцийн нэгжийн даргын тодорхойлолт);
Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт;
Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар.
Материал хүлээн авах:
Хугацаа: Бүртгэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Хүлээж авах цахим хаяг: taz01@customs.gov.mn
Холбоо барих утас: 11352776
Дэлгэрэнгүй
Views:
3
Ulziibayar D
Related posts
December 20, 2024
“СУВИНЕР, ХУВЦАС, ШИНЭ ЖИЛИЙН ТОГЛООМ” ГЭЖ ГААЛЬД МЭДҮҮЛСЭН БАРААНД АМЬД МОГОЙ, ЯСТ МЭЛХИЙГ НУУСАН БАЙЖЭЭ
Read more
December 19, 2024
МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМИЙГ УНДАА, ЖИГНЭМГИЙН ХАЙРЦАГТ НУУН ДАЛДАЛЖ, ХИЛЭЭР ОРУУЛАХ ГЭЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЭВ
Read more
December 13, 2024
Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах гаалийн хяналтын бүсүүд 2024 он дуустал уртасгасан цагаар ажиллана
Read more
BUY NOW
0