Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас БНХАУ-д Монгол Улс, БНСУ, Япон Улсыг хавсран суугаа гаалийн атташе Парас Санклатай ГЕГ-ын удирдлагууд албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар 2012 онд Улаанбаатар хотноо байгуулсан Монгол Улсын Засгийн Газар, БНЭУ-ын Засгийн Газар хооронд гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ.
Мөн атташе Парас Санклагийн зүгээс Монгол Улс нь БНЭУ-тай стратегийн түнш орны хувьд Монголын гаалийн байгууллага цаасгүй цахим системд шилжиж буй явдалд талархал илэрхийлээд хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна.