Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу 60 албан тушаалын 180 сул орон тоог нөхөн хангах зорилгоор сонгон шалгаруулалтын зар болон бүртгэлийн үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд цахимаар явуулж, шалгалтыг 07 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Гаалийн байгууллагад ажиллах хүсэлтэй 424 иргэн Төрийн албаны зөвлөлийн
www.csc.gov.mn цахим хаягт хандаж бүртгүүлэхээр материал ирүүлснээс шалгуур хангасан 247 иргэн тусгай шалгалт өгч тухайн албан тушаалын шалгалтад тэнцсэн 155 иргэнийг томилох, сургалтад хамруулахаар ажиллаж байна.
Шалгалтыг ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс шалгалтын дүнг оролцогчдод тухай бүр танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдалгүй тусгай шалгалтыг зохион байгууллаа.