Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр байгууллагын алба хаагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.07.07/ Гаалийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Гаалийн байгууллагын нийт албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Сангийн сайдын тушаалаар 34 албан хаагчийг, Гаалийн албаны тэргүүний ажилтан, Жуух бичгээр, Гаалийн ерөнхий газын даргын тушаалаар Хүндэт гаальчин, Хүндэт Жуух бичгээр 40 албан хаагч, нийт 84 хүн шагнагдсан байна.
Шагналыг Гаалийн Ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал гардуулан өгч, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан гаальчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.