-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Ulziibayar D
on
June 26, 2023
ГЕГ: МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
“Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг манай улс 15 дахь жилдээ өнөөдөр тэмдэглэж байна.
НҮБ-ын Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 26-нд “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, 1989 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр НҮБ-ын Хар тамхитай тэмцэх байгууллагаас уриалга гаргадаг. Энэ жил “Ялгаварлан гадуурхалтыг тэвчиж, урьдчилан сэргийлж, хүнлэг хандъя” уриатайгаар зохион байгуулахаар зарласан байна.
Аяны хүрээнд, Гаалийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Замын-Үүд боомт, Чингисхаан олон улсын нисэх буудал, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон Улаанбаатар хот дахь гаалийн газарт урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдыг чадавхжуулах аога хэмжээг зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэс, Эрэлч нохойн сургалтын төвийн алба хаагчид болон Гаалийн ерөнхий газрын харьяа газар, хороодын алба хаагчид оролцлоо.
Views:
2
Ulziibayar D
Related posts
February 24, 2025
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ 5 ДАХЬ ИХ ХААН ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕД ХАМААРАХ ТҮҮХ, СОЁЛЫН БИЕТ ӨВ 3 ШИРХЭГ ХҮРЭЛ ТОЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭН, ХУРААЖ АВЛАА
Read more
February 7, 2025
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА ГАЗАР, ХОРООДЫН УДИРДЛАГУУДТАЙ 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
Read more
February 6, 2025
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Read more
BUY NOW
0