-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
June 20, 2023
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХИЛИЙН ЧАНАДААС ОРУУЛАХ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА
Гаалийн ерөнхий газраас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт”, “Радио давтамжийн хууль бус хэрэглээ, харилцан нөлөөлөл” сэдвүүдээр 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 30 албан хаагчийг танхимаар, 55 албан хаагчийг цахимаар оролцууллаа.
Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хилийн чанадаас оруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй радио төхөөрөмжийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс хамгаалах, хуурамч тоног төхөөрөмжийн сүлжээний чанарт үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, тоног төхөөрөмжийн харилцан нөлөөллийн тоог бууруулах зэрэг ач холбогдолтой сургалт боллоо.
Views:
1
Editor
Related posts
January 14, 2026
АЛБАН ХААГЧДЫГ ХИЙМЭЛ ОЮУН БОЛОН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
Read more
January 13, 2026
Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох аж ахуйн нэгжүүд дараах зүйлсийг анхаарна уу!
Read more
January 9, 2026
Импортын мэдэгдэл олгох амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний жагсаалт
Read more
BUY NOW
0