Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон Шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгжээс тус байгууллагад шилжин орж ажиллахыг хүссэнТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД материалаа цахимаар болон биечлэн ирүүлж бүртгүүлэхийг урьж байна.
БҮРДҮҮЛЭХ бичиг баримт:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет /шинэчлэгдсэн/
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Төрийн албан хаагчийн тангаргийн хуудас
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
7. Ажилд томилогдсон тушаалын хуулбар
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт / байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт
9. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт/ 2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэхийг байгууллагын хүний нөөцийн нэгжийн даргын тодорхойлолт /
10. Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт / Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн/
11. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний хуудас /2022 оны /
12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ, ДУУСАХ ХУГАЦАА:
Бүртгэлийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагт хаагдана.
Цахим хүлээж авах хаяг: customs.TAZ01@gmail.com
Хүлээн авах хаяг: Гаалийн ерөнхий газрын 605 тоотод хүлээн авна.
Холбоо барих утас: 11352776, 88105616