Гаалийн Ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Энэ хүрээнд ДХИС-д гаалийн хүний нөөцийг бэлтгэх, тус сургуулийн тусгай зөвшөөрлийг харгалзан элсэгчдийн хяналтын тоог тогтоох, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гаалийн албан хаагчийн ажлын байрны сургалт дээр дэмжлэг үзүүлэх зэрэг энэ чиглэлээр олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
Учир нь ГЕГ-ын сургалтын төв нь Төрийн албаны хууль тогтоомжид заасан ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн иргэнийг гаалийн улсын байцаагчийн эрх олгох чиглүүлэх сургалтад хамруулж төгсгөж байгаа нь одоогийн хүний нөөцийн нөхөх хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Гаалийн байгууллагад нийт 400 гаруй ажлын байрны сул орон тоо байгаа нь Сургалтын төвийн үйл ажиллагааг зайлшгүй өргөжүүлэх шаардлага үүсч байгаа юм.
Иймд Гаалийн байгууллагын зүгээс хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахын тулд их, дээд сургуулиудтай нягт хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого барьж ажиллаж байна.