Ш.БАТБОЛД : ГЕГ-ын ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВД 132 ГОМДОЛ ИРҮҮЛСНИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГЕГ-ын дэргэдэх Хяналтын нэгдсэн төвд ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Гаалийн лавлах 1800-1281 болон Засгийн газрын 11-11 лавлах төвөөр дамжуулан энэ оны эхнээс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл иргэн, аж ахуйн нэгжээс нийт 132 гомдол ирүүлсэн байна. Үүнд, Гаалийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт – 18; талархал – 1; гомдол – 113 бүртгэгдсэн байна.
Хүлээн авсан 132 гомдлын дийлэнх нь Гаалийн хяналт, бүрдүүлэлт, албан хаагчийн ёс зүй, программ, сүлжээний саатал, барааны ангилал, үнэлгээтэй холбоотой байна. Харин Гаалийн байгууллагын албан хаагчийн ёс зүйтэй хамааралтай 16 гомдлыг дотоод хяналт шалгалтаар нягталж үзэхэд 13 гомдол нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй гомдол, 1 гомдлын дагуу холбогдох албан хаагчид сахилгын арга хэмжээ авч, 2 албан хаагчид ГЕГ-ын даргын тушаалын дагуу гаалийн харилцаанд оролцогчидтой зөв боловсон, ёс зүйтэй харьцаж ажиллахыг анхааруулсан байна.
Views: 1

Editor
%ZPP!EgUYrghTyT$jy!2(lzW