Гаалийн ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудын албан уулзалт зохион байгуулагдлаа.
Гаалийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг бэлтгэх, сургалт зохион байгуулах чиглэлээр урт болон богино хугацаанд хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцох албан уулзалтыг 2023 оны 05 дугаар сарын 02-нд ДХИС-ийн хурын танхимд зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Гаалийн ерөнхий газраас тус газрын дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Долгорсүрэн, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан болон бусад албаны хүмүүс, Дотоод хэргийн их сургуулиас Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга болон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын төлөөлөл оролцсон. Уулзалтын үеэр Гаалийн ерөнхий газрын удирдлагуудын төлөөлөл Дотоод хэргийн их сургуулийн сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.