Зөрчил, ашиг сонирхол, хууль бус томилогдсон хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ?
Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй байдал илэрч анхааруулсан 25 албан хаагчийг албан тушаалд нь томилсон байгаагийн 5 албан хаагчийн зөрчлийг засаж залруулсан. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй 3, чөлөөлөгдсөн 1 албан хаагч байна.
Гаалийн байгууллагад 400 сул орон тоо байгааг хэрхэн бүрдүүлэх вэ?
Энэ сарын 20-ны өдөр гаалийн байгууллагын нийт ажилчдын дунд анх удаа “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, хүний нөөцийг цаашид бүрдүүлэх, гаалийн улсын байцаагчийн хүний нөөцийг богино, дунд, урт хугацааны хөтөлбөр гаргаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Урт хугацаанд бид бид боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлж бүрдүүлэх вэ гэдэг дээр 3-5 жилийн төлөвлөлтийг хийсэн бол дунд хугацаанд 2025 он хүртэл төлөвлөсөн ажлуудаа хамруулж байна. Харин богино хугацаанд буюу 400 орчим гаалийн байцаагчийн сул орон тоо байгаатай холбоотойгоор богино хугацааны хөтөлбөрүүдээ зохион байгуулах гэж байна. Энэ ажил нь 2023 оны эхний хагас жилд хийгдэнэ.
Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх тал дээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
Гаалийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бид боловсруулж байгаа. Энэ хууль батлагдвал гаалийн байгууллагын нийт албан хаагчдын нийгмийн баталгаанд суурилсан том ажлууд хийгдэнэ. Тухайлбал, боомтод ажиллаж байгаа байцаагчийн ар гэрийн асуудал, хүүхдийн боловсрол, гэр бүлийн хүний ажлын асуудал яригддаг. Тэгвэл энэ бүгдийг дээрх хуулийн төсөлд нарийн тусгаж оруулсан. Мөн цалин хангамжийн тухай яригддаг. Төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалингаас хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн албан хаагчийн цалин бага байдаг. Тиймээс бид тухайн орон нутагт ажиллаж байгаа гаалийн байцаагчид орон нутгийн нэмэгдэл олгох, хилийн нэмэгдлийг 35-50 хувиар нэмэх гэх мэт зохицуулалтуудыг тус хуулийн төсөлд оруулаад явж байна.
Гаалийн байгууллагад хүнд суртал, авлигын эрсдэл хамгийн өндөр байдаг. Шинэ удирдлагын баг гаальд ирж ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Асуудлыг шидэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?
Гаалийн байгууллагын нийт алба хаагч, гаалийн байцаагч нарыг нүүр тулсан харилцаанаас ангид байлгах зорилгоор шат дараатай ажлуудыг хийж байна. Гаалийн хяналтын нэгдсэн төвийг байгуулж, дүрэм, журмуудыг шинэчилсэн. Монгол Улсын хилийн боомт болон гүний гаалийн хяналтын бүс дээр гаалийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх арга, ажиллагаа нэгдсэн камерын хяналтад орно гэсэн үг. Энэ нь олон талын ашигтай. Хууль бус худалдаанаас сэргийлэх, гаалийн байгууллагын дотоод ажил хэрхэн явагдаж байгааг хянах, гаалийн байгууллагын нийт албан хаагчдын дотоод аюулгүй байдлыг хангах гэх мэт цогц ажиллагаа явагдаж байгаа. Мөн гэмт хэрэг болон бусад зөрчлөөс сэргийлэх зорилгоор хяналтын нэгдсэн төвөөрөө дамжуулан хойшлуулшгүй болон бусад ажиллагаануудыг хийх цогц үйл ажиллагаатай.
Үүнээс гадна “Гаалийн байгууллагын бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг байгуулах үүднээс судалгаа хийж, туршилтаа эхлүүлсэн. Гаалийн бүрдүүлэлтийг хийхдээ гаалийн зуучлагчаар дамждаг байсан бол бүрдүүлэлтийн төв байгуулагдсанаар нүүр тулсан харилцааг халах, цаашлаад авлига, ашиг сонирхлын асуудал бүрэн ангижирна гэж харж байгаа.
Баярлалаа