МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА “ГЛОБАЛ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХӨТӨЛБӨР”-Т
ХАМРАГДАЖ, ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТАНД АЛБАН ХААГЧДАА ЧАДВАХЖУУЛЖ БАЙНА
Швейцарын Эдийн Засгийн Хөгжлийн Агентлаг, Дэлхийн гаалийн байгууллага хамтарсан “Глобал Худалдааг Хөнгөвчлөх Хөтөлбөр”-т Монгол Улсын Гаалийн байгууллага “Эрсдэлийн удирдлага”-ын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамрагдаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Австралийн Хил Хамгаалах Албаны эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж буй туршлагаас суралцах уулзалт 2023 оны 04 дүгээр сарын 17-22-ны өдрүүдэд Австрали Улсын Канберра, Сидней хотод зохион байгуулагдсан.
Уулзалтад Монголын Гаалийн байгууллагын 6 албан хаагч, Австрали Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суух ЭСЯ-ны нэгдүгээр орлогч, гаалийн атташе Адам Мортаны хамт эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр амжилттай оролцлоо.
Уулзалтын зорилго :
Гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлж буй Австралийн Хил Хамгаалах Алба (АХХА)-ны тэргүүн туршлагыг судлах;
АХХА-ны гаалийн хяналтын үйл ажиллагаанд “Амьтан, ургамлын хорио цээрийн арга хэмжээ” (цаашид “хорио цээр” гэх)-г эрсдэлийн дүн шинжилгээг хэрхэн уялдуулан ажиллаж буй туршлагаас суралцах.
АХХА-ны Ази, Номхон далайн орнуудын гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа хариуцсан албан хаагч нар уулзалтын хөтөлбөр, уялдаа холбоог хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн зохион байгуулж, ихээхэн ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлж ажилласан.
“Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн зорилгын хүрээнд 9 бүлэг асуудлаар 13 уулзалтад АХХА-аас гадна ХАА, Ойн аж ахуй, загас агнуурын газрын 35 албан хаагчтай уулзаж, нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, технологи, инновацийн хөгжилтэй танилцсан.
Энэхүү гадаад арга хэмжээ нь хэдийгээр Швейцарын эдийн засгийн хөгжлийн агентлаг–ДГБ-ын хамтарсан “Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан боловч Австрали–Монголын гаалийн байгууллагын хувьд анх удаа хоёр талт гадаад хамтын ажиллагааг эхлүүлсэн гэж хэлж болно.
Уулзалтын үр дүнд ажлын төлөвлөгөөг боловсруулан 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.


Views: 4

Editor
%ZPP!EgUYrghTyT$jy!2(lzW