Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нарт гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон татварын чөлөөлөлтийн талаар танилцуулах, санал солилцох “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРЫН УУЛЗАЛТ – ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зохион байгуулах гэж байна.
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хэзээ: 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр, Мягмар гариг
09:00-12:00 цагийн хооронд
Хаана: Гаалийн ерөнхий газар, 9 давхарт
Бүртгүүлэх холбоос: Бүртгүүлэх (google.com)
! Оролцогчийн тоо хязгаартай !