Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Анна, ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фулоп Зсигмонд Гергели болон ЭСЯ-ны Гадаад худалдааны зөвлөх Г.Энхтөр нартай 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Монгол улс, Бүгд Найрамдах Унгар Улсын хооронд хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт сүүлийн жилүүдэд өсч байгаа бөгөөд 2022 онд оргил үедээ хүрснийг цохон тэмдэглэхийн сацуу хоёр орны хооронд байгуулсан “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд гаалийн алба хаагчдыг сургалтад хамруулж, чадавхыг бэхжүүлэх, хоёр орны гаалийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцлоо.