“Өөрчлөлтийн менежмент ба байгууллагын эрсдэл” сэдэвт семинарыг Гаалийн ерөнхий газрын төв байранд Гаалийн ерөнхий газар болон Гаалийн харьяа 16 газар, хороодын 29 албан хаагчдыг хамруулан 2023 оны 3 дугаар сарын 21-24 өдрүүдэд зохион байгуулсан.
Семинарыг Гаалийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нээж, Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Орлогын удирдлагын зөвлөх Барбара Хеберт удирдан хичээл заасан.
Зөвлөх Барбара Хеберт нь байгууллагын орчинд өөрчлөлтийг хэрхэн амжилттай удирдахын тулд хөгжүүлэх шаардлагатай ур чадварууд болон өөрчлөлтийн менежментийн эрсдэлүүдийн тухай хичээл заахдаа албан хаагч нарыг баг болгон хуваан албан хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлсэн үр дүнтэй семинар болсон.