Гаалийн байгууллагаас мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох болон импортлоход 29 төрлийн гэрчилгээ мэдэгдлийг олгож байна.
Экспортын гэрчилгээ болон мэдэгдлийг авахын тулд тухайн гаалийн байгууллагын customs.gov.mn, caps.gaali.mn гэсэн цахим руу хандаж гэрчилгээ, мэдэгдлээ авна.
ААН нь ялангуяа тахианы мах болон гахайны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн импортлоход Монгол Улсад бүртгэлтэй зөвшөөрөгдсөн үйлдвэрээс мал, амьтан болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг авах шаардлагатай.
Тухайн эрсдэлийн шинжилгээ хийгдсэн үйлдвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, жагсаалтыг гаалийн байгууллагын customs.gov.mn цахим системд байршуулсан байдаг.
Монгол Улсын Сангийн яам – Ministry of Finance Mongolia
Монгол Улсын Засгийн газар