-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
March 16, 2023
ГЕГ-ЫН ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫН ГАЗРЫН ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Төсвийн орлогын газрын зөвлөх багийн гишүүд болох ОУВС-ийн ахлах эдийн засагч Тадацүгү Тони Мацүдайра болон Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн удирдагч Стивен Кокс нартай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар “ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын Азийн гаалийн байгууллагын шинэчлэлийн төсөл, хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрөгч хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг ярилцахын зэрэгцээ 2023 онд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон юм.
Мөн Монголын гаалийн зүгээс цаашид гаалийн байгууллагын шинэчлэлийг хөгжүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд нүүр тулсан харилцааг бууруулах, эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг бүрдүүлэлтийн дараах шатанд түлхүү хийх, байгууллагын эрсдэл, түүний дотоод аюулгүй байдлыг хангах, дата аналитик чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа тодотгон илэрхийллээ
Views:
3
Editor
Related posts
March 13, 2025
“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ БАГА ХУРАЛ” ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ОНЦОЛЛОО
Read more
February 24, 2025
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ 5 ДАХЬ ИХ ХААН ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕД ХАМААРАХ ТҮҮХ, СОЁЛЫН БИЕТ ӨВ 3 ШИРХЭГ ХҮРЭЛ ТОЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР ГАРГАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭН, ХУРААЖ АВЛАА
Read more
February 7, 2025
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА ГАЗАР, ХОРООДЫН УДИРДЛАГУУДТАЙ 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
Read more
BUY NOW
0