XVII жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гаалийн байгууллагын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Гаалийн ерөнхий газраас өндөр насны тэтгэвэрт гарсан 50 гаруй ахмад гаальчин хүрэлцэн ирсэн.
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар Монголын гаалийн байгууллагын 110 жилийн түүхийг бичилцэж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж ирсэн нийт ахмадууддаа сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Ахмадын хорооны дарга Д.Амарсайхан, гаалийн байгууллагын даргаар ажиллаж байсан Б.Шаравсамбуу нар ахмадуудаа төлөөлөн үг хэлж, Гаалийн ерөнхий газрын удирдлага болон нийт албан хаагчдад талархал илэрхийллээ.