-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
February 11, 2023
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ”, ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, гаалийн албан хаагчидтай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд гаалийн байгууллагын шинээр ашиглалтад оруулсан “Шуурхай удирдлагын төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ төвд харьяа гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерийн хяналтын системийг холбож хяналтыг нэг цаг мөчид Гаалийн ерөнхий газар болон тухайн гаалийн газар хороод зэрэг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Дараа нь “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд шинээр ашиглалтад орсон Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Гаалийн байгууллага гаалийн төв болон салбар лабораторийн зориулалтын барилгыг ашиглалтад оруулж өндөр хүчин чадал бүхий шинжилгээний 164 тоног төхөөрөмжийг сурилуулснаар шинжилгээнд хамрагдсан дээжийн тоо 2,5 дахин нэмэгдэж, магадлан шинжилгээнд хамруулах хугацааг 2-3 хоногоор бууруулжээ. Мөн нүүрс, хүдэр, баяжмал, газрын тосны бүтээгдэхүүн зэрэг 3 төрлийн 19 нэрийн бараанд 35 үзүүлэлтээр БНХАУ -ын итгэмжлэлийг авсан нь гадаад худалдаа эрхлэгчдэд зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна.
Цар тахал, дайны нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад гаалийн байгууллагийн албан хаагчид та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод гаалийн байгууллагын боомтын шинэчлэл, цахим шинэчлэлийн ажлууд хэрэгжиж, ахиц гарсанд гаалийн албан хаагчидад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Views:
2
Editor
Related posts
January 21, 2025
ИРГЭН, ААН, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТА БҮХЭН ДООРХ QR КОДЫГ УНШУУЛАН САНАЛАА ӨГНӨ ҮҮ
Read more
January 16, 2025
Иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид та бүхнийг гаалийн байгууллагаас зохион байгуулж байгаа “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг УРЬЖ БАЙНА
Read more
January 15, 2025
ХИЛИЙН БООМТУУДЫН 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД АЖИЛЛАХ БОЛОН ТҮР ХААХ ЦАГИЙН ХУВААРЬ
Read more
BUY NOW
0