-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
February 11, 2023
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ”, ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, гаалийн албан хаагчидтай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд гаалийн байгууллагын шинээр ашиглалтад оруулсан “Шуурхай удирдлагын төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ төвд харьяа гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерийн хяналтын системийг холбож хяналтыг нэг цаг мөчид Гаалийн ерөнхий газар болон тухайн гаалийн газар хороод зэрэг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Дараа нь “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд шинээр ашиглалтад орсон Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Гаалийн байгууллага гаалийн төв болон салбар лабораторийн зориулалтын барилгыг ашиглалтад оруулж өндөр хүчин чадал бүхий шинжилгээний 164 тоног төхөөрөмжийг сурилуулснаар шинжилгээнд хамрагдсан дээжийн тоо 2,5 дахин нэмэгдэж, магадлан шинжилгээнд хамруулах хугацааг 2-3 хоногоор бууруулжээ. Мөн нүүрс, хүдэр, баяжмал, газрын тосны бүтээгдэхүүн зэрэг 3 төрлийн 19 нэрийн бараанд 35 үзүүлэлтээр БНХАУ -ын итгэмжлэлийг авсан нь гадаад худалдаа эрхлэгчдэд зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна.
Цар тахал, дайны нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад гаалийн байгууллагийн албан хаагчид та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл чухал үүрэгтэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод гаалийн байгууллагын боомтын шинэчлэл, цахим шинэчлэлийн ажлууд хэрэгжиж, ахиц гарсанд гаалийн албан хаагчидад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Views:
2
Editor
Related posts
January 29, 2025
ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ 02 ДУГААР САРЫН 03-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА
Read more
January 22, 2025
“ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН 60 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Read more
January 22, 2025
ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
Read more
BUY NOW
0