-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
February 7, 2023
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАХИМ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/-ын 2024 оны “Шинэчлэлийн төлөвлөгөө”-г батлахтай холбогдуулан Ази, Номхон далайн бүс нутгийн Гишүүн орны гаалийн байгууллагын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хуралдаж, төлөвлөгөөнд тусгагдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуралдааныг бүс нутгийн дэд дарга /Австралийн Хил хамгаалах алба/ даргалан, ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Рикардо Травиго оролцож “Гүйцэтгэл бол нөлөөллийн арга хэмжээ; ДГБ-ын Төслийн менежмент; ДГБ-ын Нарийн бичгийн даргын газрын бүтэц, зохион байгуулалт; ДГБ-ын Бүс нутгийн байгууллагууд; ДГБ-ын хүний нөөцийн менежмент; Донор байгууллагын санхүүжилтийн бодлого; Санхүүгийн тогтвортой байдал” сэдвээр товч танилцуулга хийж, төлөөлөгчид холбогдох санал, зөвлөмж өгсөн.
ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дэд дарга Рикардо Травиго хуралдааныг дүгнэж “Ази, Номхон далайн бүс нутгаас гарсан дүгнэлтийг ДГБ-ын бусад бүс нутгийн хуралдаанаас гарах үр дүнтэй нэгтгэн, тус байгууллагын “Шинэчлэлийн төлөвлөгөө-2024”-ийг нийтлэг чиглэл бүхий харилцан уялдаатай ажиллах боломж олгосон, байнга шинэчлэн өөрчлөгдөх баримт бичиг” болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хуралдаанаас гарсан үр дүнг ДГБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Гишүүн орны гаалийн байгууллагын дарга нарын 2023 оны уулзалтад танилцуулж, ажлын шугамаар нэгдсэн санал зөвлөмжийг цахим хэлбэрээр авахаар боллоо.
Views:
2
Editor
%ZPP!EgUYrghTyT$jy!2(lzW
Related posts
April 1, 2025
МОНГОЛ-БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА “ИТГЭМЖЛЭГДСЭН ААН-ИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Read more
March 25, 2025
“МОНГОЛЫН ДИЖИТАЛ ХУДАЛДААНЫ ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ
Read more
March 13, 2025
“АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ БАГА ХУРАЛ” ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ОНЦОЛЛОО
Read more
BUY NOW
0