Монгол Улс 2003 онд “Тамхины хяналтын суурь конвенц”-ид нэгдэн орж, 2014 онд “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протокол”-ыг УИХ-аар соёрхон баталсаны дагуу Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулахад болон холбогдох төрийн байгууллагад тамхины хууль бус худалдаа, хууль, татварын чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 4-ний өдрүүдэд манай улсад ажиллаж байна.
Эдгээр зөвлөх болон Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Г.Энхтайванаар ахалсан Гаалийн хорио цээрийн газар, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн төв лабораторийн төлөөлөлтэй 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хэлэлцүүлэг хийж тамхин бүтээгдэхүүний хяналт шалгалт, зөрчил илрүүлэлт, татвар бүрдүүлэлт, лабораторийн шинжилгээний асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид дээрх конвенци, протоколын хэрэгжилтийг хангуулах, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.