Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хууль болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдcөнтэй холбогдуулан ГЕГ-ын даргын 2019 оны А/223, А/282 дугаартай тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350, А/351 дугаартай тушаалуудыг ХЗДХЯ-д 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүргүүлж, хянуулсан.
Зорчигчийн болон Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журамд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан ГЕГ-аас ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газартай хамтран Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны ажилтнууд, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уулзалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2-т заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350, А/351 дугаартай тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа дагаж мөрдөнө.