Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223, А/282 дугаартай тушаалын хавсралтаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ыг тус тус баталж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 онд 4511, 4571 дугаарт бүртгүүлэн нийтээр даган мөрдөж байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350, А/351 дугаартай тушаалаар эдгээр журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хянаж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4511, 4571 дугаарт бүртгэлтэй А/223, А/282 дугаар тушаалын хавсралтад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.
Захиргааны хэм хэмжээний актын 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай эмхэтгэлийн 321-326 дугаар хуудсанд Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350, А/351 дугаартай тушаал нийтлэгдэж 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Монгол шуудан ХК-ниар дамжин түгээгдсэн учир Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2 дахь заалтыг баримтлан тушаалын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах чиглэлийг Гаалийн ерөнхий газраас харьяа гаалийн газар, хороодын дарга нарт хүргүүллээ.