Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, “Аргачлал, загвар батлах тухай” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал”-ыг тус тус үндэслэн “Үнэлгээний баг байгуулах тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/288 дугаар тушаалаар 6 хүний бүрэлдэхүүнтэй /5 гишүүн санал өгөх эрхтэй, 1 санал өгөх эрхгүй нарийн бичгийн дарга/ “Үнэлгээний баг”-ийг байгуулсан. Тус “Үнэлгээний баг” нь Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас “Албан хаагчдын 2022 оны гүйцэтгэлийн тайлан”-г хянаж, өгсөн үнэлгээг баталгаажуулах, санал гаргах, зөвлөмж боловсруулж, хүргүүлэх ажлыг зохион байгуулж, тайланг 2022 Захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулах ажлыг хэрэгжүүлсэн байна.