Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн тус аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тохиодог. Манай улсад анх 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс энэхүү аяныг зохион байгуулж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тал дээр хамтран ажилласаар ирсэн юм. Энэ жил “Нандин бүхнээ хамгаалая” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ аянд гаалийн байгууллага нэгдэж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байна.