-
+
=
Шилэн данс
БИДНИЙ ТУХАЙ
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ЗОРИЛГО ЗОРИЛТ
ТҮҮХ
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ (архив)
Видео мэдээ
Ил тод байдал
САЙТЫН БҮТЭЦ
ХОЛБОО БАРИХ
Утасны жагсаалт
Цахим шуудан
Ажиллах журам
Published by
Editor
on
September 20, 2022
“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2022” ХАМТАРСАН УУЛЗАЛТАД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН 150 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ ГАДААД ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргаснаас хойш есөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулах, цаашид бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний саналыг боловсруулах зорилгоор “ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2022” хамтарсан уулзалтыг “Хариуцлагатай бизнес-Хөгжлийн гарц” уриан дор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран өнөөдөр (2022.09.20) зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцсон.
Уулзалтаар “Гаалийн үнэ, үнэлгээ (БТКУС)”, “Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналт”, “Эрүүл ахуй, хүнсний чанар, стандартын хяналт, “Гаалийн төв лаборатори”, “Тарифын бус хязгаарлалт” гэсэн 5 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, гаалийн харилцаанд оролцогчдоос тавьсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцож ярилцсан бөгөөд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.
Views:
4
Editor
Related posts
September 16, 2024
КАРЕК-ИЙН БҮС ДЭХ УЛС ОРНУУДЫН ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Read more
September 13, 2024
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮС БА ЗАМ ТӨСӨЛ-ИЙН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ГЛОБАЛ БИЗНЕС ДЭХ ШИНЭ ХАНДЛАГА” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ХУДАЛДАА БА ГААЛИЙН АСУУДЛААР СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ЭРХЭЛДЭГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, БАГШ, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНУУДЫГ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Read more
September 11, 2024
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ 2024 ОНД САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Read more
BUY NOW
0