Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, “Аргачлал, загвар батлах тухай” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал”-ыг тус тус үндэслэн “Үнэлгээний баг байгуулах тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/91 дүгээр тушаалаар 6 хүний бүрэлдэхүүнтэй /5 гишүүн санал өгөх эрхтэй, 1 санал өгөх эрхгүй нарийн бичгийн дарга/ “Үнэлгээний баг”-ийг байгуулсан. Тус “Үнэлгээний баг” нь Гаалийн ерөнхий газрын нэгжийн дарга нараас “Албан хаагчдын эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан”-г хянаж, өгсөн үнэлгээг баталгаажуулж, санал гарган, зөвлөмж боловсруулж, хүргүүлэх зорилготой бөгөөд тайланг 2022 оны 06 дугаар сарын 20-ны дотор Захиргааны зөвлөлийн хуралдаанд танилцуулах ажлыг хэрэгжүүлсэн