ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРЫН БОДЛОГО:
Монгол Улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл, зорчигчийн хөдөлгөөнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ ёс зүйтэй, мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөд тулгуурлан үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах замаар эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО:
Гаалийн байгууллага болон гаалийн харилцаанд оролцогчийн мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон бусад улс орнуудын гаалийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, Олон улсын ISO/IEC 27001:2022 стандарт нийцүүлж ажиллана.
