-+=
ЗӨРЧИЛ

2. Мөнгө угаар тероризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх улсын хилээр бэлэн  мөнгө (валют)-ийг нэвтрүүлэхэд иргэн (зорчигч) та юуг анхаарах ёстой вэ? сэрэмжлүүлэг.

  • Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх “валют, валютын үнэт зүйл” гэж заасан.

  • Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 225 дугаар зүйл “зорчигч”-д заасны дагуу зорчигч гэдэгт “Монгол Улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр орж, эсхүл түүнээс буцаж гарч байгаа хүвь хүн” мөн “Монгол Улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж орж байгаа хувь хүн” этгээдийг ойлгоно.

  • Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл “Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх”-ийн 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж заасан.

  • Монгол Улсын Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйл “Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах”-д заасны дагуу улсын хилээр орох чиглэлд Монгол Улсын болон гадаадын иргэд, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр, улсын хилээр гарах чиглэлд Монгол Улсын иргэдэд хуулиар хязгаар тогтоогоогүй бол гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харьяалалгүй хүн гадаадаас оруулж ирсэн бол түүнийгээ нотлох гаалийн мэдүүлэг, банкнаас авсан бол нотлох банкны бичиг болон бусад байдлаар Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу нотлох үүрэгтэй;

  • Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйл “Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах”-д заасны дагуу улсын хилээр нэвтрэх зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв худал мэдүүлсэн бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”-ийн 22.3-д заасны дагуу худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Хар тамхи, мансууруулах бодис сэрэмжлүүлэг

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд 20 хүртлэх жил, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэнэ. Иймд та улсын хилээр нэвтрэхдээ бусдаас дайвар эд зүйл, ачаа тээш авахаас татгалзаарай. Хэрэв таны авч яваа дайвар эд зүйл, ачаа тээшнээс хар тамхи, мансууруулах бодис илэрсэн тохиолдолд ТА хуулийн хариуцлага хүлээнэ.

4.Зөрчлийн статистик тоон мэдээлэл

BUY NOW