-+=
ТАНЫ МЭДЛЭГТ
ТАНЫ МЭДЛЭГТ

БООМТЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНД ХИЛИЙН БООМТУУДАД ХИЙХ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

БООМТЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 2019 ОНД ХИЛИЙН БООМТУУДАД ХИЙХ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

 1. Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай авто зам, авто зогсоолын ажлын талаар

Алтанбулаг хилийн боомт нь одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын орон нутгийн замыг ашиглаж байна. Гадаад худалдааны бараа эргэлт нэмэгдэхийн хирээр авто замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь орон нутагт болон хилийн боомтоор үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж байна. Иймд Алтанбулаг хилийн боомтод шинээр чанарын шаардлага хангасан авто зам, авто зогсоол барихаар тусгасан нь дээр дурьдсан хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдэх боломжтой болох юм.

Гүйцэтгэх хугацаа: 2018-2019 он

Зураг 1. Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай авто замын ажлын төлөвлөлт.    

111111111111

Зураг 2. Боомтын төлөвлөлтийн зураг

2222222222222

Зураг 3. Боомтын төлөвлөлтийн зураг

333333

Зураг 4. Боомтын автозамын төлөвлөлтийн зураг

44444444

 2. Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлын талаар

 Алтанбулаг хилийн боомт нь 2014 оноос 24 цагийн горимд шилжиж, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор зорчигчид болон тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж ачаалал жил бүр нэмэгдэж байна. Одоо ашиглаж байгаа боомтын барилга нь зорчигчдын хүлээлгийн танхимгүй, шалган нэвтрүүлэх орц, гарц нь зай талбай хязгаарлагдмал, хилийн хяналтын байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл муутайгаас хилээр нэвтэрч байгаа иргэн болон аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж, хил дээр зохиомол дараалал үүсгэж байгаа хүндрэлүүд байна. Тиймээс Алтанбулаг хилийн боомтыг өргөтгөж, одоо байгаа барилгыг засаж сайжруулан, инженерийн шугам сүлжээг иж бүрнээр нь шинэчлэн, гадаа зам талбай орчны тохижилтыг үр ашигтай дахин зохион байгуулж, орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжөөр тоноглож Монгол улсад жишиг боомт болгох нь төслийн гол зорилго юм. Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчид нэмэгдэж хилээр иргэд, бизнес эрхлэгчид ая тухтай саадгүй нэвтрэх боломжоор хангагдах юм.

Гүйцэтгэх хугацаа: 2018-2020 он

Зураг 5. Алтанбулаг хилийн боомтын барилгын өргөтгөл, засвар шинэчлэлийн ерөнхий төлөвлөлтийн зураг.

55555555

Зураг 6. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

6666666

Зураг 7. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

 

77777777777777777

Зураг 8. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

 

8888888

Зураг 9. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

9999999999

Зураг 10. Алтанбулаг хилийн боомтын барилгын өргөтгөл шинэчлэлт

10

3. Сүхбаатар хилийн боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг шинээр барих талаар

Сүхбаатар хилийн боомт дээр хилийн үйлчилгээ үзүүлдэг хил хяналтын байгууллагууд нь тус тусын байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь гадаад худалдаанд оролцогч бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж баримт бичиг бүрдүүлэх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэлүүд үүсэж байна. Тиймээс Сүхбаатар хилийн боомтод шинээр хилийн хяналтын байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг барихаар төлөвлөсөн нь бизнес эрхлэгчид гадаад худалдаа хийхэд шаардагдах бичиг баримт, мэдээллийг нэг доороос, нэг цэгт бүрдүүлэх боломжтой болж цаг хугацаа болон зардал хэмнэж, бараа эргэлт хурдсах, ил тод байдал сайжрах зэрэг олон давуу талууд бий болно.

Гүйцэтгэх хугацаа: 2018-2020 он

Зураг 11. Сүхбаатар хилийн боомтын барилгын одоогийн зураг

11 zurag

Зураг 12. Сүхбаатар хилийн боомтод баригдах “Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ын барилгын зураг

12 zurag

 2018 оны 4-р улиралаас эхлэх алтанбулаг, бичигт, замын-үүдийн гаалийн хяналт тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил

Бичигт хилийн боомтын одоогийн байршил нь нэвтрэн өнгөрүүлэх болон цаашид өргөтгөх боломж хязгаарлагдмал тул боомтыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Монгол улсын далайн боомтод холбогдох хамгийн ойрхон боомт юм. Замын-Үүдийн хилийн боомт нь Монгол улсын нийт импортын барааны 70-80% нэвтрүүлж байгаа хамгийн том боомт боловч тоног төхөөрөмжүүд харьцангуй хуучирсан тул гаалийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна. Иймд дээрх боомтуудын гаалийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулснаар гаалийн албан хаагчдад гаалийн хяналт шалгалтыг үр дүнтэй хийх боломжийг бүрдүүлж биет үзлэг хийхийг давтамж багасах юм. Үүнд том оврын ачааны машин шалгах өөрөө явагч рентген төхөөрөмж, мансууруулах бодис болон тэсэрч дэлбэрэх бодис шалгах тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл шалгагч толь, хяналтын камер, дэлгэц болон бусад төхөөрөмжүүд хамаарна.

Гүйцэтгэх хугацаа: 2019-2020 он

Зураг 13. Хилийн боомтуудад суурилуулах гаалийн хяналтын тоног төхөөрөмжүүд.

13 zurag

 

Зураг 14. Хилийн боомтуудад суурилуулах хяналтын камерууд

14 zurag

ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Дэлхийн гаалийн байгууллагаас 2012 онд Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багцыг боловсруулсан.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багцад бараа нийлүүлэлтийн сүлжээг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах асуудал болон гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг сахих багц стандарт, Эрсдэлийн менежмент ба нэг цонхны компендиум зэрэг дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан бодлогын бусад бичиг баримтууд ордог.

Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Багцыг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөөг 2012 оны 12 дугаар сард ДГБ-ын Бодлогын Комиссын хуралдаанаар баталсан байна.

Энэхүү баримт бичигт гаалийн байгууллага эдийн засгийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх асуудлыг гурван талаас нь авч үзсэн болно. Эхнийх нь гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал ба хоёрдахь нь төсвийн орлого бүрдүүлэх, гуравдахь нь нийгмийг хамгаалахтай холбогдсон асуудал юм.

Худалдааг хөнгөвчлөх

Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь гаалийн бүрдүүлэлтийн горимыг илүү ашигтай болгож, бизнес эрхлэхэд худалдааны өртөг зардлыг бууруулах явдал юм.

Төсвийн орлого бүрдүүлэх

Хоёр дахь хүчин зүйл буюу төсвийн орлого бүрдүүлэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварт шууд бусаар нөлөөлөх боловч чухал хүчин зүйлд тооцогдоно.

Нийгмийг хамгаалах

Гуравдахь хүчин зүйл буюу нийгмийг хамгаалах гэсэн ойлголтод терроризмын эсрэг тэмцэх, хар тамхи, мансууруулах бодис болон хуурамч барааны хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг үүрэг орно.

Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүргийнхээ хүрээнд нийгмийг хамгаалж, аюултай, хортой барааг хил давуулан худалдаалах гэмт хэргийг илрүүлэх замаар улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна.

“БИЗНЕС ЭРХЛЭХҮЙ” СУДАЛГААНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НӨЛӨӨЛӨЛ

Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулан үнэлдэг хэд хэдэн судалгаанууд байдаг: Үүнд:

1. Дэлхийн өрсөлдөх чадварын төв / The global competitiveness report /

• 1989 оноос - Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан (ДӨЧЖТ)
• 58 улс
• 4 бүлэг, 331 шалгуур үзүүлэлт

2. Дэлхийн эдийн засгийн форум / The world economic forum//

• 1979 оноос - Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан (ДДӨЧТ)
• 144 улс
• 12 бүлэг, 103 шалгуур үзүүлэлт

3. Дэлхийн банк /Doing business/

• 2004 оноос бизнес эрхлэхүй судалгаа
• 189 улс
• 10 шалгуур үзүүлэлт

DOING BUSINESS

Улс орны бизнес эрхлэлтийг дэмжих, гадаад худалдаа эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа үзүүлэлтээс Гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай “Trading across border” буюу хил дамнасан худалдаа ба гадаад худалдааны үзүүлэлт нийт 10 үзүүлэлтийн нэг болж ордог.

Гаалийн байгууллага нь гадаад худалдааг хөнгөвчлөх эрхэм зорилгынхоо хүрээнд гадаад худалдааг дэмжих, гадаад худалдаанд орлцогчдын гаалийн бүрдүүлэлтад зарцуулах цаг хугацаа, зардалыг хэмнэх, чирэгдлийг багасгах зорилгоор олон ажлыг санаачилсаны үр дүнд тухайн судалгаагаар 2014 онд нийт 189 орноос 181-р байрт эрэмблэгдэж байсан бол 2016 оны үзүүлэлтээр 75-р байрт эрэмблэгдсэн нь гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гадаад худалдаа эрхлэгчдэд нөлөөлж байгаа үзүүлэлт юм.

Тухайн хэрэгжүүлсэн ажлуудаас нь дурдвал:

- Эрсдэлийн удирдлагын системийг нэвтрүүлж, сонгон шалгах зарчимд тулгуурлан гаалийн хяналтыг хэрэгжүүдэг болсон байна. Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд таатай нөхцөл бүрдэхээс гадна нүүр тулсан харилцаанаас ангид байх боломжийг бүрдүүлж байна.
- Гаальд шаардагдах бичиг баримтыг цөөрүүлсэн байна.
- Нийлүүлэлтийн шат дамжлагыг цөөрүүлж, хөрш орнуудтай цахим байдлаар бичиг баримт солилцох болсон байна.
- Эдийн засгийн имтгэмжлэгдсэн оператор шалгаруулах ажиллагааг эхлүүлж байна
- Цахим үйлчилгээний систем нэвтэрсэн нь гаалийн болон бусад татвар хураамж төлдөг худалдаа эрхлэгчид, НӨАТ төлөгч борлуулагч, худалдан авагчид, иргэд урт дараалалд удаан хугацаагаар хүлээх зэрэг төрөл бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Харин одоо цахим үйлчилгээний систем нэвтэрснээр холбогдох төрийн байгууллагуудтай харилцах нь бизнес эрхлэгчдийн хувьд маш хялбар болж байна.

Дэлхийн банк группээс эрхлэн гаргадаг энэхүү судалгаа нь энэ жилээс шинэ аргачлал нэвтрүүлсэн нь манай орны хувьд таатай нөхцөл бүрдүүлэхээр байгаа юм.

BUY NOW