Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭМ,ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ
2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 73
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Эм, эмнэлгийн хэрэгслийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад хилийн боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эмийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭМ,ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ХИЛИЙН БООМТЫГ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 73

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эм, эмнэлгийн хэрэгслийг Чингис хаан, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байхаар тогтоосугай.(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 239 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд зааснаас бусад хилийн боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эмийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

         Монгол Улсын Ерөнхий сайд                           С.БАТБОЛД 

        Эрүүл мэндийн сайд                                          С.ЛАМБАА