mn GB
Mobile menu

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБА 2021 ОНД УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН 6,2 ТН. МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЭВ

ru

ОХУ-ын Холбооны гаалийн албаны нэн тэргүүний зорилт бол хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, түүний угтвар бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох явдал юм.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБА 2021 ОНД УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН 6,2 ТН. МАНСУУРУУЛАХ...

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ПЕРУ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН “ГААЛИЙН БАЙЦААГЧИЙН ХУРЦ НҮД” ШАЛГАРЛАА

1323131313

Дэлхийн Гаалийн Байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ДГБ-ын 2021 оны гэрэл зургийн уралдааныг “Бараа нийлүүлэх сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилгоор Сэргээн босгох, Шинэчлэх, Хэвийн байдлыг эргэн тогтоох арга хэмжээг гаалийн зүгээс дэмжин ажиллах” болон “Гаалийн үйл ажиллагаа газар дээрээс” гэсэн уриан дор зохион байгуулсан. Уралдаанд 54 гишүүн орнуудын Гаалийн байгууллагаас агаар, ус, авто, төмөр замын боомт, гүний гаалийн хяналтын бүс, бусад гаалийн хяналтын орчинд, цаг агаар, газар зүйн нөхцөлийг үл харгалзан гаалийн хяналтыг зохион байгуулж буй гэрэл зургийг ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ПЕРУ УЛСЫН ГААЛИЙН...

ЕВРОПЫН ХОЛБООНЫ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТРАМ ТӨСӨЛ АЖЛАА ДҮГНЭЖ, ХААЛТЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ

TRAM TUSLIIN XAALT-4

Европын Холбоо Монгол Улстай 1993 оноос эхлэн хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Европын Холбооноос Монгол Улсад 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Орлогыг тогтвортой хөгжилд зарцуулж, сайн засаглалыг бий болгох, Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” гэсэн хоёр чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд:

Дэлгэрэнгүй: ЕВРОПЫН ХОЛБООНЫ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТРАМ ТӨСӨЛ АЖЛАА ДҮГНЭЖ, ХААЛТЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 138 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАЛАА

138

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын 138 дугаар Чуулган 2021 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж, гишүүн 130 гаруй орнуудын Гаалийн байгууллагын дарга нар, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 138 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАЛАА

“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2021” ЦАХИМ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

viber image 2021-06-18 10-59-08

“Гааль-Бизнесийн түншлэл-2021” цахим форумыг “Бараа нийлүүлэх олон улсын сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангахад Гааль-Бизнесийн түншлэлийг чиглүүлэх нь” уриан дор Гаалийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Европын Холбооны Монголын худалдааг дэмжих ТRАМ төсөлтэй хамтран 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: “ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2021” ЦАХИМ ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СЕМИНАРТ МОНГОЛ УЛС ЭРЭЛЧ НОХОЙН САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦАЖ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

IMG 0722

Бүгд Найрамдах Солонгос улсын гаалийн байгууллагын “Эрэлч нохойн сургалтын төв" нь Ази, Номхон далайн бүс нутгийн сургалтын төв болж байгаатай холбогдуулан Дэлхийн гаалийн байгууллагын бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх төвтэй хамтран Ази, Номхон далайн бүс нутагт орших улс орнуудын гаалийн байгууллагуудын эрэлч нохойн сургалтын төвүүдийг хамарсан цахим семинарыг 2021 оны 06-р сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СЕМИНАРТ МОНГОЛ УЛС ЭРЭЛЧ НОХОЙН САЙН...

ЭЛЧИН САЙД О.ОЧ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА (ДГБ)-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДОКТОР КУНИО МИКУРИАТАЙ УУЛЗАВ

191489784 499458934444262 5625639936402522062 n

     Элчин сайд О.Оч 6 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микуриатай уулзав. Уулзалтаар Монгол Улс, Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) хоёрын хамтын ажиллагаа сүүлийн 30 жилийн хугацаанд өргөжин хөгжиж буйг талууд сайшаан тэмдэглэж, цаашид харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд талууд Ковид-19 вирусийн эсрэг дархлаажуулалтын явц, цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцав. Монгол Улс Дэлхийн гаалийн байгууллагад 1991 онд гишүүнээр нэгдэн орсноос хойш Гаалийн шинэчлэлийн төсөл, Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ (NCEN) хөтөлбөр, Хилийн хяналтын менежментийг сайжруулах техникийн туслалцаа, мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн удирдлага, Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хамтран амжилттай хэрэгжүүлж ирснийг Элчин сайд О.Оч уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

    Ноён Микуриа Монгол Улсын гаалийн шинэчлэлийн үйл явц амжилттай хөгжиж буйг сайшаан тэмдэглэж, ДГБ-аас Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд гаалийн үйлчилгээг цахимжуулах, тэргүүний техник, технологийн шилдэг туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэх, далайд гарцгүй хөгжингүй улс орнуудын худалдаа, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй: ЭЛЧИН САЙД О.ОЧ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА (ДГБ)-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДОКТОР КУНИО...