mn GB
Mobile menu

ШВЕЙЦАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧИГ НАРЫН ГАЗАР (SECO) – ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА (ДГБ) ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ (GTFP) ХӨТӨЛБӨР НЭГ ЖИЛЭЭР СУНГАГДЛАА

GTFP

    Швейцарийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газар болон Дэлхийн гаалийн байгууллага хамтарсан олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийг сунгахаар болсон нь уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Дэлгэрэнгүй: ШВЕЙЦАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН НАРИЙН БИЧИГ НАРЫН ГАЗАР (SECO) – ДЭЛХИЙН ГААЛИЙН...

ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ ХУРАЛ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

SG UPU

   Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия нь 2021 оны 8 дугаар сарын 10-нд Дэлхийн Шуудангийн Холбоо (ДХШ)-ны урилгаар Бүгд Найрамдах Кот-Диуар улсын Абижан хотноо болсон ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хуралд цахимаар оролцлоо.

Дэлгэрэнгүй: ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ХОЛБООНЫ ХУРАЛ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

КОВИД-19 ВИРУСИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР, НЭГ УДААГИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

0826

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хилийн боомтын хөгжил, шинэчлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хилийн гаалийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагчдад зориулан КОВИД-19 вирусийн түргэвчилсэн оношлуур, нэг удаагийн бээлийг гаалийн байгууллагад хүлээлгэн өгөв.

Дэлгэрэнгүй: КОВИД-19 ВИРУСИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР, НЭГ УДААГИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД...

ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ хөтөлбөр

Олон улсын түвшинд худалдааны аюулгүй байдлыг хангасан, хууль сахилтыг дэмжсэн, төр хувийн хэвшлийн итгэлцэлд суурилсан, олон улсад үнэлэгдсэн “Гаалийн Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй: ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ хөтөлбөр

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН М.В.МИШУСТИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ДАРГА В.И.БУЛАВИНТАЙ УУЛЗАВ

Picture1

ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн М.В.Мишустин ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавиныг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Дэлгэрэнгүй: ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН М.В.МИШУСТИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ДАРГА В.И.БУЛАВИНТАЙ...

НҮБ-ЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

viber image 2021-08-09 09-34-46-150

ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн удирдагч Виктор Лутенкотой 2021.08.05-ны өдөр уулзаж, Гаалийн Ерөнхий Газар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс хилийн боомтод ажилладаг төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг тухай танилцуулж, цаашид гаалийн байгууллагыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Дэлгэрэнгүй: НҮБ-ЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО БАРИГЧ НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

1999

Монгол Улсын ГЕГ-ын харьяа хилийн гаалийн газар, хороод болон ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмолжуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох зорилгоор ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс хилийн гаалийн газар, хороодын холбоо баригч албан тушаалтан нартай 2021 оны 7 дугаар сарын     28-ны өдөр цахим уулзалт хийв.

Дэлгэрэнгүй: ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОО БАРИГЧ НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны сургагч багш бэлтгэх ахисан түвшний сургалт амжилттай зохион байгуулагдлаа

UNESCAP

ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр энэ оны 4 дүгээр сарын 9-нөөс 7 дугаар сарын 21-ний хооронд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ХХБХ)-аас зохион байгуулсан “Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх” сургалтад Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны төлөөлөгчид болон Гаалийн Ерөнхий газрын сургагч багш нар хамрагдаж, амжилттай суралцан, 17 оролцогч гэрчилгээгээ гардан авлаа.

Дэлгэрэнгүй: Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны сургагч багш бэлтгэх ахисан түвшний сургалт...