mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.ЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО.

01 zurag

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Цэнгэл томилогдон ажиллаж эхэллээ.

Б.Цэнгэл нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, Япон улсын Токио хотын Итабаши дүүргийн захиргаа, орон нутгийн удирдлагад “Засаг захиргаа”-ны чиглэлээр, мөн Токио хотын Гаалийн институт-д “Гаалийн удирдлага”-ын чиглэлээр суралцаж мэргэшсэн.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Б.ЦЭНГЭЛ ТОМИЛОГДЛОО.

Төрийн албаны зөвлөлийн ГЕГ-ын дэргэдэх Салбар зөвлөлийн 2014 оны ажлыг Төрийн албаны зөвлөлөөс үнэллээ.

logo

ТАЗ-ийн 2015 оны 2-р сарын 12-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2014 оны үйл ажиллагааны дүнг ТАЗ-ийн 2014 оны 126-р тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажилагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу хэлэлцэж нэгдсэн дүнг гаргасан байна. Уг үнэлгээгээр ГЕГ-ын дэргэдэх Салбар зөвлөл нь 162 оноогоор 15 агентлаг болон бусад байгууллагуудаас 4-р байр эзэлсэн байна.

Өмнөх жилүүдийн үнэлгээгээр, 2012 онд 110 оноогоор 9-р байр, 2013 онд 120 оноогоор мөн 9-р байр эзэлж байсан байна.

Салбар зөвлөлүүдийн 2014 оны үйл ажиллагааг дүгнэх тухай

ТЕНДЕРИЙН УРИЛГА

logo

2015 оны 2-р сарын 26-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2/2015

Гаалийн ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Гаалийн улсын байцаагчийн зуны ажлын хувцас, хавар, намрын хүрэм, өвлийн ажлын хувцас, костюм, цагаан, цэнхэр сорочкан цамц нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

I багц: зуны ажлын хувцас 300 хос,
II багц: хавар, намрын хүрэм 150 ширхэг,
III багц: өвлийн ажлын хувцас 150 хос,
IV багц: костюм 700 хос
V багц: цагаан сорочкан цамц 1300 ширхэг
VI багц: цэнхэр сорочкан цамц 1300 ширхэг
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 240’000.0 /хоёр зуун дөчин мянга/, багц тус бүрийг 40’000.0 /дөчин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 3-р сарын 26-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 3-р сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг:
Гаалийн ерөнхий газар
210620 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Их тойруу 81/1. ГЕГ-ын төв байр 406 тоот өрөө. Утас: 352775
Банк: Төрийн сан Данс: 900011036

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

Untitled

Золбоо хийморийн бэлгэдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргаххонин жил айлчлан ирж байна.Улиран одож буй морин жилд гаальчид бид гаалийн бүрдүүлэлтийн технологидараалалд эрс өөрчлөлт хийх, цаасгүй гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх, хилорчмын үнийн судалгаа, импортын суудлын автомашины үнийн мэдээллийг нийтэд ил тодболгох, гаалийн үнийг тодорхойлох явцад хяналт тавих боломжийг бүрдүүлэх замаар гадаадхудалдааг хөнгөвчлөх, гаалийн харилцаанд оролцогчдын цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чухалалхам хийж чадсан.

Энэ бол том амжилт! Баярлалаа.Цаг хугацаа юуг ч хүлээлгүй өөрийн жамаар урсан өнгөрөх бөгөөд бид түүнтэйуралдан, боломжийг алдалгүй хүрсэн түвшингээ ахиулах, цаашид тэмүүлэх, эрхэмсэг, нандингаалийнхаа нэр хүндийг цэвэр, ариунаар авч явах хариуцлагатай үүрэг маань үргэлжилсээр ...

Айлчлан ирж буй XVII жарны модон хонин жилийг бид “Гааль, бизнесийн хамтынажиллагааг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд цахим бүрдүүлэлтийгөргөжүүлэх, цахим төлбөр, тооцоог нэвтрүүлэх, эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын үйлажиллагааг урагшлуулах, уулзалт, ярилцлагыг өргөн хэмжээнд зохион байгуулах зэрэг олонарга хэмжээ биднийг хүлээж байгаа.

Бид чадна! Энэ бол итгэл! Амжилт хүсье!Монгол Улсын гаалийн алба хаагч, ахмад гаальчид та бүхэндээ айл хотол, ахандүүсээрээ сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, юусанасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж, аз хийморьтой,амгалан тайван, ухаалаг мэргэн, сонор соргог байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ

Монгол Улсын Гаалийн Улсын байцаагч Т.Ширэндэвийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон" медаллаар шагнажээ.

IMG 0025 SH

ГЕГ-ын дэргэдэх Гаалийн зөрчил шуурхай хяналтын албаны Гаалийн улсын байцаагч Түвшинжаргалын Ширэндэвийг гаалийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй, идэвхи зүтгэлтэй ажилласаныг төрөөс өндөрөөр үнэлэн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон" медаллаар шагнагдсан явдалд хамт олны зүгээс чин сэтгэлийн баяр хүргэж байна. ГЗШХА

“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ийг баталгаажууллаа

0J8A0081

Гаалийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газар хоорондын “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2015 оны 02 дугаар сарын 16 өдөр зохион байгуулагдлаа.

Гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүргээ хуулийн хүрээнд биелүүлж ирсэн билээ.

0J8A0067

Гэвч улс эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг улам бататгах, хил гааль дээр үйлдэгдэж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, гэм буруутай аливаа этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэх, эд мөрийн баримтыг алдагдахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд хил дамнан оргон зайлахаас сэргийлэх зорилгоор Хууль хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

0J8A0057

Энэ бүх үйл ажиллагаанд Гаалийн байгууллага болон Тахарын ерөнхий газрын хамтын ажиллагаа зайлшгүй чухал юм.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий байцаагч О.Ганбат тэргүүтэй удирдах албан тушаалтнууд, мөн Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар Ц.Азбаяр тэргүүтэй удирдах албан тушаалтнууд оролцлоо.

0J8A0028

Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.

2015 оны “Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн” дээр Сангийн дэд сайд С.Пүрэвийн хэлсэн үг

2

Монгол Улсын Гаалийн байгууллагын Удирдах ажилтны 2015 оны зөвлөлгөөнд оролцогч Та бүгдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Аливаа улсын гааль бол тухайн орныхоо хөгжлийн түвшний хэмжүүр, хүн ардын зан байдлын илрэл байдаг бөгөөд харин гаальчид бол үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, соёлын өвийг сахин хамгаалахад жинтэй үүрэг хүлээсэн торгон хилийн манаа, төрийн тусгай албаны дайчид юм. Ийм ч учраас монголын төр засаг гаалийн байгууллага, гаальчиддаа онцгой хүндэтгэлтэйгээр хандахын сацуу чанд сахилга бат, өндөр хариуцлага, бахдам ёс зүйтэй ажиллах хатуу шаардлага тавьдаг.

Сүүлийн жилүүдэд авилгал, хүнд сурталтай холбоотой бусармаг үйлдлүүд монголын нийгмийн амьдралд газар авч, иргэд, бизнэс эрхлэгчдэд хүнд дарамт учруулах болж, эдгээр нэр томъёо ч хоол хүнс адил өдөр тутмын хэрэглээ болтлоо үг ярианд хэрэглэгдэх болсныг олон нийт эрс шүүмжлэх болсон. Энэ шүүмжлэл гаалийн байгууллага, гаальчдыг ч тойроогүйг Та бид мэднэ.

Энэ байдлыг засаж залруулах талаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд монголын гаальчдын хийсэн ажил үйлс, санал санаачлагуудыг Сангийн яам анхааралтай ажиглаж, удирдан чиглүүлж, дэмжин ажилладаг билээ.

Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдод тулгарч буй саад бэрхшээлийг багасгах зорилгоор гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахимжуулах ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн, гаалийн бүрдүүлэлтийн технологи үйл ажиллагааны шат дамжлагыг 2 дахин цөөрүүлсэн, хилийн хамтарсан манифестийн хэрэглээг олшруулсан зэрэг нь цаг хугацаа, зардал хэмнэсэн зоримог шийдлүүд болсон бөгөөд хүлээсэн үр дүнгээ ч өгөөд байна. Үүний нэг нотолгоо нь Америкийн Худалдааны танхимын Монгол дахь салбар, АНУ-ын хөгжлийн агентлаг, Бизнесийг дэмжих санаачлага төслийн “Сант Марал” судалгааны төвтэй хамтран хийдэг дүнгээс харахад 2014 оны 12 дугаар сарын байдлаар гаалийн байгууллагаас бизнест учруулж буй саад гэсэн үзүүлэлт 2012 оны мөн үетэй харьцуулахад бизнесийн дарамт 4.6 дахин буурч 4.2 хувьтай болсон явдал юм.

Авилгатай тэмцэх газраас байгууллагын ил тод байдал, авилгатай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өгдөг үнэлгээгээр 2013 онд нийт 50 байгууллагаас Монголын Гааль сүүлээсээ 2-т орж байсан бол 2014 онд эхнээсээ 11-т жагсжээ. Энэ бол яах аргагүй гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн камерын хяналтын систем, давхар хяналтын тогтолцоо, шинээр суурилуулсан рентген тоног төхөөрөмж болон гаальчдын маань цаглашгүй хөдөлмөрийн үр өгөөж юм.

Энэ оны эхнээс монголын төр засаг шилэн дансны тогтолцоог нэвтрүүлсэн. Үүний үр дүнд төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад өргөн олны зүгээс тавих хяналт ил тод боллоо. Төрийн байгууллага бүр санхүүгийн хатуу сахилгыг сахиж, аливаа өр, авлагыг үүсгэлгүй, хууль бус үйлдэл гаргалгүй ажиллах ёстой юм.

Монголын гааль энэ тал дээр онцгой анхаарал тавин ажилласнаар 2013 онд санхүүгийн зөрчилгүй хамт олон болсныг Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлт харуулж байна. Энэ бол тун сайн хэрэг. Энэ эрчээ алдалгүй хойшид жил тутам зөрчилгүй ажиллаж чадна гэдэгт Монгол Улсын Сангийн яам гаальчиддаа бүрэн итгэж байдгаа энэ индрээс илэрхийлэх байна.

3

Гаалийн байгууллагын нэг гол зорилт бол улсын төсвийн орлого төвлөрүүлэх явдал байдаг. Өнгөрсөн 2014 онд гаалийн байгууллага улсын төсөвт 1.919 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.566 тэрбумыг төвлөрүүлжээ. Гүйцэтгэл 81.6 хувьтай, тасалдал 353 тэрбум төгрөг байна. Манай улсын нийт импорт 1 тэрбум гаруй ам.доллароор багасч, санхүүгийн жилийн дундуур татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хойшлуулалтын хэд хэдэн шийдвэр гарсан зэрэг нөлөөлөх хүчин зүйлүүд байсан ч улс орон маань санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй байгаа энэ цаг үед төсөв төвлөрүүлэгч бүр төлөвлөгөөгөө ягштал биелүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Гаальчид маань ч анхаарч ажиллана гэж бүрэн итгэж байгаа.

Энэ 2015 оны төсвийн төлөвлөгөө сүүлийн жилүүдийн төлөвлөгөө дундаа илүү бодит, амьдралд ойртсон төлөвлөгөө болсон гэж шийдвэр гаргагчид дүгнэж байгаа. Гаалийн байгууллага энэ онд 1.863 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй. Иймд оны эхнээс өнгөрсөн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд нарийн дүн шинжилгээ хийж, нөлөөллийн хүчин зүйлүүдийг нягтлан тогтоож, харгалзан гаргасан графикийн дагуу тасалдалгүй биелүүлэн ажиллах шаардлагатай байна. Ингэж чадна гэдэгт ч итгэлтэй байгаа.

Та бүгдэд сайн сайхныг хүсэн ерөөе! Гаалийн удирдах ажилтны энэ өдрийн зөвлөлгөөнд амжилт хүсье!

2015 оны “Гаалийн Байгууллагын Удирдах Ажилтны Зөвлөлгөөн” дээр дарга О.Ганбатын хэлсэн үг

1

Гаалийн байгууллагын удирдах ажилтны 2015 оны зөвлөлгөөнд оролцож буй гаальчиддаа энэ өдрийн мэндийг айлтгая. 

Нэгэн жил өнгөрч, Гаальчид бид өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг нэгтгэхээр цуглараад байна. Энэ өдрийн зөвлөлгөөний урьтал болгож Гаалийн ерөнхий газрын бүтцийн нэгжүүд, дэргэдэх газрууд, харьяа газар, хороодын 2014 оны ажил, байдлыг дүгнэх ажиллагаа нийт 5 өдөр үргэлжилсэн. Хатуу ч дүгнэлээ, урьд урьдынхаас илүү бодит дүгнэлээ. Хийснээрээ ч бахархав, хэрэгжүүлж чадаагүйдээ ч харамсав. Ололтоо ч дурдав, алдаагаа ч бүлэглэв.

Дэлгэрэнгүй: 2015 оны “Гаалийн Байгууллагын Удирдах Ажилтны Зөвлөлгөөн” дээр дарга О.Ганбатын хэлсэн үг

Их хэмжээний байгалийн чулууг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг илрүүллээ

01

2015 оны 02-р сарын 03-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хилийн чанадад гарах гэж байсан 13-74ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу түр саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийлээ.

02Зөрчилд холбогдох тээврийн хэрэгсэл

Дээрхи тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын 3-р багийн иргэн Б-г байлцуулан гаалийн биет үзлэг шалгалтыг Гаалийн байгууллага, Хилийн тагнуулын албатай хамтран хийсэн бөгөөд нарийвчилсан шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн юм.

03ТХ-ийн пүүтэгний урд талын хэсэг

Тухайн автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн ХАС чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуун, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж таслан зогсоов.

Энэ хууль бус үйлдлийг хийхдээ урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн болно.

04
ТХ-ийн пүүтэгний урд талын хэсэг

Мансууруулах төрлийн бодис илрүүллээ

10917636 803307709716558 1027095543 n

Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын албаны хамтын ажиллагааны хүрээнд хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байна.

10958331 803307716383224 1451470558 n

Энэ ажлын хүрээнд хар тамхины гэмт хэргийн мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, хар тамхи илрүүлэх хяналтын тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох, ашиглалтыг сайжруулах, хяналт шалгалтын ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшүүлэх ажил хийгдэж байна.

10967680 803307723049890 814322372 n

Дээрх байгууллагуудын ажилтнуудын хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр МУ-ын иргэн “Б”, “М “, “Т” нар нь Буянт-Ухаа хилийн боомтоор (ойролцоогоор 20 гр) “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхи болон тэдгээрийг татаж мансуурахад хэрэглэдэг зориулалтын хэрэгслүүд, мөн МУ-ын иргэн “Л” нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор 20 гр “мөс” буюу метамфетамины төрлийн хар тамхийг биедээ (хувцсандаа) болон ачаа тээшиндээ нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо. 

10968235 803307719716557 1828512369 n

Цаашид хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан шуурхай ажиллагаа тогтмол зохион байгуулагдах болно.

САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

0J8A9451

Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат албаны бусад хүмүүсийн хамт 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллалаа.

Сангийн сайдыг ГЕГ-ын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, Гаалийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан угтсан юм.

Дэлгэрэнгүй: САНГИЙН САЙД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА