mn GB
Mobile menu

НҮБ-ЫН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАГА ХУРЛЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ МОНГОЛ УЛС ХАМРАГДАЖ БАЙНА

unctad zurag 2

НҮБ-ын Худалдааг хөгжлийн баг хурал 2016 оноос “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 24 улс хамрагдаж байгаагийн нэг нь Монгол Улс билээ.

Уг хөтөлбөр нь хоёр үе шатттай бөгөөд эхний шатанд Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны гишүүдэд зориулсан цахим сургалтыг амжилттай зохион байгуулж, энэ чиглэлээр үндэсний сургагч багш нар олон улсын түвшинд бэлтгэгдсэн. Эдгээр сургагч багш нарын 90 хувийн Гаалийн байгууллагын албан хаагчид бүрдүүлж байна.

Хөтөлбөрийн дараагийн шатанд ДХБ-ын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрт тусгасан 36 арга хэмжээ тус бүрийн хэрэгжилтийг гарган, үнэлэлт дүгнэлт өгөх болон Ковид-19 вируст халдвар, түүнтэй адилтгах бусад гамшгийн нөхцөл байдлын үед олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний тасралтгүй байдлыг хангахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг шийдэх зорилго бүхий холбогдох хууль тогтоомж, ил тод байдал, харилцаа холбооны хэрэгслийг сайжруулах арга хэмжээ тус тус багтсан.

Үүнтэй уялдуулан дээрх ажлыг гүйцэтгэх шинэчлэлийн багийн сургалт, уулзалтыг Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооноос “Худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн үйл ажиллагааны явцыг хянах” сэдвийн хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, дээрх хөтөлбөрийн II шат амжилттай хэрэгжиж эхлээд байна.

Энэхүү үйл ажиллагаанд төрийн байгууллагаас гадна гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо чухал байр суурь эзэлнэ.